Odoo SA компанийн зүгээс "Шилдэг Партнер" нэр дэвшигчээр шалгарч, APAC-ийн шилдэг 5 партнерын нэг болж амжилт үзүүлэв.
Манай компани нь байгууллагын нөөц, төлөвлөлт, дотоод менежментийг программ хангамжийн тусламжтай сайжруулах зорилгоор OdooERP систем нэвтрүүлэх төслүүд дээр тасралтгүй 12 жил ажилласан хамт олон.
“Дэлхийд өрсөлдөхөд Монгол компаниудын мэдээлэл технологийн найдвартай хамтрагч байх”

ERP Систем нэвтрүүлэхдээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын дагуу программын хөгжүүлэлт хийх, бусад систем, төхөөрөмж, программ хангамжуудтай холболт хийх, автоматжуулах чиглэлээр ажиллаж улам бүр хэрэглэгчийн ажиллагааг хөнгөвчлөх төгөлдөржүүлэхээр ажиллахыг зорьж байна.
Удирдлагын баг

Ш. Дарамбазар
Гүйцэтгэх захирал
Бидний амжилт зөвхөн манай багийн хүчин чармайлтаар бус, та бүхний итгэлцэл, дэмжлэг, хамтдаа хүрсэн үр дүнд тулгуурласан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Бид хэрэглэгчиддээ илүү ухаалаг, үр дүнтэй шийдлүүдийг санал болгож, бизнесийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахын төлөө тууштай ажиллах болно.

Ш. Пүрэвсүрэн
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Бид зөвхөн үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгодог байгууллага бус — хамтдаа үнэ цэнэ бүтээдэг, хөгжлийг хамт түүчээлдэг түнш байхыг зорьдог. Та бүхний хэрэгцээ, санал, хүлээлт бол бидний хөгжил, дэвшлийн чиглэл юм.

Д. Одбаяр
Төслийн менежментийн албаны дарга
Бид зөвхөн төсөл хэрэгжүүлэх төдий биш, байгууллагын стратеги, хөгжлийн зорилгод нийцсэн үр дүнг бүтээх явдал юм. Төслийн менежмент нь төсөл, хөтөлбөрийн бүх үе шатыг стратегийн төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, хяналт шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хүртэл цогц байдлаар хариуцан гүйцэтгэдэг.

Б. Намхай
Чанар, нэвтрүүлэлт, дэмжлэгийн албаны дарга
Бид хэрэглэгч бүрийн онцлогийг ойлгон, тохирсон шийдлийг санал болгож, чанартай нэвтрүүлэлт, тасралтгүй дэмжлэг, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг эрхэмлэн ажилладаг.
Чанар бол бидний өдөр тутмын зарчим. Манай мэргэжлийн баг таны амжилтын төлөө хамтран ажиллахад хэзээд бэлэн.

Ц. Бадмаараг
Хөгжүүлэлтийн албаны дарга
Бидний амжилтын үндэс нь мэргэшсэн, бүтээлч хамт олон, технологид суурилсан шийдэл, мөн харилцагч бүрийн итгэлцэл гэж үздэг. Цаашид ч бид хэрэглэгчиддээ улам ойртож, зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, шинэ боломжуудыг хамтдаа бүтээхийг эрмэлзэж байна.