🎉 Odoo Awards 2025 – Брюссель, Бельги 🎉
Odoo Experience 2025 арга хэмжээний үеэр Монголын Odoo Gold Partner МенежВолл ХХК компани “Best Partner APAC 2025” шагналыг хүртлээ. 🇲🇳
Энэхүү нэр хүндтэй шагнал нь Монгол Улс анх удаа APAC бүсийн шилдэг түншээр шалгарсан түүхэн амжилт бөгөөд манай багийн 10 гаруй жилийн туршлага, тууштай хөдөлмөрийн үр дүн юм.
🏆 ManageWall-ийн онцлох давуу талууд:
- 10+ жилийн ERP нэвтрүүлэлтийн туршлага
- KPI-аа 100% биелүүлж ирсэн тогтвортой гүйцэтгэл
- Монголын уул уурхай, санхүү, үйлчилгээний салбарын томоохон харилцагчидтай хамтран ажилласан туршлага
- Odoo модуль, интеграцийн хөгжүүлэлт ба Монголын хууль, татварын бүрэн локалчлал
- Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт болон дэмжлэг
Энэ ялалт нь зөвхөн ManageWall-ийн багийн төдийгүй хэрэглэгчид, түншүүдийн маань итгэл, хамтын ажиллагааны үр дүн гэдэгт бид итгэлтэй байна. 🙏
Биднийг дэмжсэн бүх харилцагчид, түншүүддээ баярлалаа. Цаашид ч илүү олон байгууллагад ERP инноваци, дижитал шилжилтийн үнэ цэнэ хүргэхийн төлөө ажиллах болно.
